Хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг нэгтгэж, нягтална

img

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг энэ сарын 15-ыг дуустал сум, дүүргийн татварын хэлтсүүд дээр хүлээн авсан. Тэгвэл дүүргүүдийн татварын хэлтэст материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн хувь хүний орлогын албан татварын тайлангууд Нийслэлийн Татварын газарт нэгтгэгдэж, хянагдах юм байна. Үүний дараа Нийслэлийн Төрийн сан руу материалуудыг нь явуулснаар тухайн хүний нэрийн дансанд буцаан олголтын мөнгө шилжин орох аж. Харин орон нутгийн иргэдийн хувьд бүрдүүлж өгсөн материалуудыг тухайн аймгийнх нь Татварын хэлтэст мөн нэгтгэн, нягтлаад орон нутгийн Төрийн сан руугаа явуулах юм байна. Хэдийгээр иргэдийн материалыг харъяа газрын татварын хэлтсүүд хүлээж авахдаа нягталдаг боловч иргэд мөнгө хүлээн авах дансны дугаараа өөрийн биш гэр бүлийнхнийхээ дансыг бичих, үл хөдлөх хөрөнгө авсан орлогын эх үүсвэрийн нотолгоо хангалтгүй байх гэх мэтийн шалтгаанаас материал нь буцах тохиолдол гардаг байна. Хэрвээ бүрдүүлсэн материал дутуу байвал тухайн хүний утсаар эргэж холбогдох аж.

А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
tatbar tulsun ni unen...arai l khund surtaltai b.na. kheden tugrug abah gej 2-3 udriin ajlaa aldan baij, 15-20 khuudas tsaas ugnu. irgenii unemleh, khuuhdiin bolon oron suuts nii tulburiin barimt baival boloo ym bishuu... niigmiin daatgal, khoroonii, surguuliin, khuuhdiin..... tegeed bas boloogui bugd natoriat-aar batalgaajuulna. boliochee...tatbaraa shuud absan shigee chiregdelgui butsaagaad uguuchee... tatbar uneheer teneg gazar. irgenii unemleh gej khuuramch bichgiin khereg b.na uu
2014-02-20
шилний:
шилний цаанаас чихэр харуулна гэдэг энэ
2014-02-20
наран:
татварын хөнгөлөлт эдлэх журамаа зөв болгох шаардлагатай бна -яагаад гэвэл татварын буцаан төлөлтийг хүн бүхэн эдлэх эрхтэй -одоогийн журмаар цөөхөн жил татвар төлсөн хүн авч болж бна. харин бүх насаараа төлчихөөд энэ хууль гарсныг мэдээгүй байхдаа байр авсан хүн хөнгөлөлт эдлэж чадахгүй болоод бна энийг зөв болгож өгөөч ээ угаасаа татвар төлсөн нь үнэн буцааж өгөх ёстой байдаг юм
2014-02-20
аөаө:
мөд өгөхгүй юм байна л даа
2014-02-19