“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн үнэт цаасны ханш 15 хувиар өслөө
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 21 ХК-ийн 16990 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Энэ өдөр нийтдээ 67 хэлцэл хийгдсэн бөгөөд 9 сая 270 мянга 159 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
SA
ТОП-20 индекс 16953.17 нэгж болж өмнөх өдрөөсөө 64.74 нэгжээр буюу 0.38 хувиар бага зэргийн өсөлттэй гарчээ. Лхагва гарагийн арилжаагаар “Монголын цахилгаан холбоо” ХК 15 хувь, “Сэлэнгэ дулаан хаан” ХК 15 хувь, “Арилжаа импекс” ХК 14.88 хувиар тус тус хувьцааны ханш нь хамгийн өсөлттэйгөөр арилжаалагдсан байна. Харин “Ээрмэл” ХК 3.61 хувь, “АПУ” ХК 2.38 хувь, “Баянгол зочид буудал” ХК 1.67 хувиар үнэт цаасны ханш нь буурчээ.
s
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ