Шүлхийгээр өвчилсөн 1816 малыг устгалд оруулжээ

img

 

Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, тус аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулав. Видео хурлын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулах,  өвчний тархалтыг зогсоох, өвчнийг тархаахгүй байх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудад өглөө.

 бй

Мөн орон нутгийн удирдлагаас нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, тухайн өвчнийг богино хугацаанд бага зардлаар дарах ажлын хүрээнд нэн шаардлагатай эм тариа, вакцин, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах ажлыг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудтай шуурхай холбогдож зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 ый

Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж хил залгаа Дорнод, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн 13 сум, нийслэлийн 6 дүүргийн хилийн заагуудад зорчигч тээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоо, улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрийн уулзваруудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Нийтдээ 264 цэгт 1247 хүн, 245 тээврийн хэрэгсэл буюу Байнгын хяналтын 160 цэгт 762 хүн, 129 тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт хяналтын 57 цэгт 242 хүн, 53 тээврийн хэрэгсэл, үзлэг тандалтын 11 цэгт 31 эмч мэргэжилтэн 12 тээврийн хэрэгсэл, устгалын 19 цэгт 165 хүн, 36 тээврийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн 17 цэгт 47 хүн, 15 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна. Шүлхий өвчин гарсан 3 аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна.

 бый

Хэнтий аймгийн Галшар сумын халдварын голомтод Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн албан хаагчид “АРС” автомашин, Дорноговь аймгийн шүлхий өвчин гарсан 4 сумдын халдварын голомтод тус аймгийн нутагт байрлалтай ЗХ-ний 336 дугаар ангийн 2 ширхэг “АРС”, Сүхбаатар аймгийн 4 сумын халдварын голомтод Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангиас давхардсан тоогоор 58  албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл тус тус үүрэг гүйцэтгэж байна.  Өнөөдрийн байдлаар дээрх 3 аймгийн 11 сумын халдварын голомтод  бүгд 1886 мал өвчилсний 1816-г устгаад байгаа гэсэн мэдээллийг өглөө.

бй

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэтгэгдэл үлдээ:
haramlasan yum har nohoinii hool bolnoo gej
2014-02-19