Английн сувгуудаар Жастин Биберийг гаргахыг хориглов
Залуу дуучин Жастин Биберийн талаар ямар нэгэн мэдээлэл болон клип, кино зэргүүдийг Их Британид гаргахыг хориглсон тухай “Hollywood.com” мэдээллээ.
S
Их Британы “Guard” сэтгүүлийн бичсэнээр, “Бибер анх гарч ирж байхдаа маш сайн хүү байсан. Тэрбээр амжилтад хүрч байхдаа Селена Гомезтэй үерхэж эхлэхэд, урам нь хугарсан олон охид байсан ч түүнийг хайрласаар л байсан. Түүнийг анхныхаа шивээсээ далан дээрээ шивүүлэхэд Английн ихэнх хөвгүүд дуурайж бие дээрээ мартагдахааргүй дурсамжийг сийлүүлсэн. Одоо хүртэл залуу хүн хэрхэн од болон гялалздагийн “Never say never”, “Believe” гэх баримтад киноноос харж өссөн хүүхдүүд цөөнгүй. Харамсалтай нь Бибер бусад шиг муу жаал болсон нь том алдаа юм. Одоо түүнийг сонсдог үнэн ч фэнүүд Британид асар хурдтай багасч байна.
Өнгөрсөн оны сүүлээр хар тамхи, архи, сэтгэцийн өөрчлөлтөд нөлөөлөх эм, хүүхэн гэх асуудлаас болж маш олон хүүхдүүд буруу замаар орох болсоноор, Английн энтертаймент мэдээлэл дамжуулдаг шар хэвлэлүүд өсвөр үеийхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж буй Жастин Биберийн талаар мэдээлэл гаргахыг хориглох шийдвэрийг дуу нэгтэй дэмжсэн” гэжээ.
S
2005 онд попын хатан хаан Мадоннаг хэтэрхий задгай уран бүтээл гаргаж байна гэх шалтгаанаар өдрийн цагаар дуучны талаар ямар нэгэн мэдээлэл Англид гаргахыг хориглож байсан удаатай.
s
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ