Хойд Солонгост Австралийн иргэн хоригдов
Австралийн иргэн, 75 настай Жон Шорт болон сүмийн хоёр ажилтан Хойд Солонгост аялалаар явагдаж байгаад баригдсан тухай “ВВС” агентлаг мэдээлээ.
sa
Энэхүү мэдээллийг Жон Шортын эхнэр Карен Шорт мөн баталжээ. Жон Шорт нь Хонгконгод амьдардаг бөгөөд өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгост аялалын журмаар очсон гэнэ.
\
Харин маргааш нь Хойд Солонгосын цагдаа нар түүнийг зочид буудлынх нь өрөөнөөс баривчилсан байна. Хойд Солонгосын албаныхан түүнээс “Хэн чамайг илгээсэн?, Хэн эдгээр материалыг солонгос руу орчуулсан?, Чи ямар байгууллагад хамаарагддаг вэ?” гэх мэтээр асууж, байцаасан хэмээн Карен Шорт мэдэгджээ. Жон Шортыг Хойд Солонгост хоригдож буйг түүнтэй хамт явсан хүмүүсийн нэг Хятадад ирсний дараа гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн аж. Австралийн албаныхан Жон Шорт Хойд Солонгост хоригдож буй эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
sz
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ