Сингапурын хот байгуулалттай танилцав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн онд Сингапур Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Сингапур жишиг хорооллыг Улаанбаатар хотод барьж байгуулах асуудал яригдсан. Энэ ажлын хүрээнд Сингапур дахь ЭСЯ-ны зүгээс Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл, Орон сууц, газрын болон тээврийн асуудал эрхэлсэн газар, хот байгуулалт, түүний төлөвлөлт, зохион байгуулалтыг хариуцан явуулдаг холбогдох байгууллагатай холбоо тогтоожээ. Уг ажлын хүрээнд БХБЯ, Улаанбаатар хотын захиргаа, Төрийн орон сууцны корпорацийн удирдлага, мэргэжилтнээс бүрдсэн 17 төлөөлөгчийг тус улсад ажлын айлчлал, танилцах аялал хийх ажлыг зохион байгуулсан байна.

1

Энэхүү айлчлалын хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаа Сингапурын барилгын “Surbana International Consultants Pte.Ltd” компанид зочилж, тус компаний үйл ажиллагаа, Сингапурт төдийгүй Хятад, Вьетнам, Мьянмар, Бахрейн, Энэтхэг, Малайз, Бруней Даруссалам, Индонези зэрэг олон улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцжээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uul ni skandinaviin hoigiin ulsuud eko barilga barih tal deer nileed devshilttei ajilladag tendees turshlaga sudalmaar yum
2014-02-20