Ханхүү Уилльм, Харри нар зэрлэг үхэр агнажээ
Их Британийн хунтайж Уильям, Харри нар 2004 онд Өмнөд Америкаар аялж байхдаа зэрлэг үхэр агнаснаас үүдэн одоо эхлүүлээд байгаа төслийнх нь нэр хүнд унахад хүрчээ. Хунтайж нар сүүлийн нэг жилийн турш амьтдыг хамгаалах үйлст идэвхтэй зүтгэж, энэ талаар сурталчилгаагаа эхлүүлээд байгаа. Төслийг удирдаж буй хунтайж Уильям “Зааны яс, хирсний эвэр, үнэтэй үслэг эдлэлийн түүхий эд болох амьтдыг агнаж байгаа явдлыг таслан зогсоох зорилготой” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
1
Уильям хирсийг хулгайн анчдаас хамгаалж, эврийг нь хууль бусаар хил гаргахыг зогсоох яаралтай арга хэмжээ авахыг уриалж, нэн ховордсон хирс мөхлийн ирмэгт тулаад буйг дэлхий нийтэд анхааруулсан юм. Гэвч хунтайж нарын зэрлэг үхэр агнасан зураг нь цахим ертөнцөөр хурдтай тарсанаас үүдэн төсөл тасалдахад хүрээд байгаа. Тус зурганаас болж англичууд тэдэнд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Энэхүү төсөлд хунтайж нараас гадна ханхүү Чарльз, Хятадын алдарт жүжигчин Жаки Чан нар хамтран нэг баг болж ажиллаж байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ