"Удаан хүлээлгэсэн best of Хурд тоглолт...”
Монголын рок поп хөгжмийн "акул"-уудын тоглолт ар араасаа хөвөрсөөр. UB palace-ийн концертийн танхимд Хурд хамтлаг BEST of Хурд нэртэй тоглолтоо хийлээ. Монголын рок хөгжмийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан хамтлаг бол яах аргагүй "Хурд". "Цэргийн бодол"-ыг аялахгүй өнгөрсөн ерээд оны залуу хүн бараг л байхгүйтэй адил, "Хурд" хамтлагийг мэдэхгүй Монгол хүн өдгөө байхгүй юм. Их урлагийн ертөнцөд өдгөө 18 орчим жил уран бүтээлээ туурвисан Хурд хамтлаг сонсогч фенүүддээ нийт 14 тоглолт тавьжээ.
Гэрэл зургийг Б.Ганбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ