Жүдогийн оюутны улсын аваргууд өнөөдөр тодорно

img

Жүдо бөхийн 2014 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын бэлтгэлийн төвийн А зааланд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын оюутны спортын холбоо, Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 28 хүртэлх насны жүдочид эрэгтэй -60 кг, 68 кг, 73 кг, 81 кг, -90 кг, -100 кг, +100 кг-ийн жинд эмэгтэйчүүд -48 кг, -52 кг, -57кг, -63 кг,-70 кг, -78 кг-ийн жинд хүч үзэж байгаа юм.

Тэмцээн Олон улсын жүдогийн холбооноос 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн дүрмээр явагдах ба эрэгтэйчүүд тав, эмэгтэйчүүд дөрвөн минутын хугацаанд барилдаж байгаа. Өнөөдөр тэмцээний 09:00-14:30 цагийн хооронд урьдчилсан барилдаан явагдаж, 15:00-16:00 цагт шигшээ барилдаан болсноор энэ оны улсын аварга оюутан жүдочид тодрох юм.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ