“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн” өнөөдөр нээлттэй
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь байгууллагын хэмжээнд “Нээлттэй ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгаа, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлэх” ажлынхаа хүрээнд өнөөдөр 09:00-15:00 цаг хүртэл Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна.
5
Энэ үеэр иргэдэд зориулсан олон үйл ажиллагаа болж байна. Тухайлбал, Тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн шинжилгээний лаборатори нь галт зэвсэг эзэмшигчдийн галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээж аван санд бүртгэх, Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын хээний шинжилгээний тасаг нь өдөрлөгт оролцсон иргэдийн гарын хээний дардсыг зориулалтын бэхээр авч дурсгал болгон өгнө.
Мөн Зөөврийн “Адис-папилон” системийг танилцуулах, Тусгай шинжилгээний хэлтэс нь иргэдийн цусны бүлэг тогтоох шинжилгээг үнэ төлбөргүй хийн тодорхойлох, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс архивын лавлагаа гаргаж өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах зэрэг ажил үйлчилгээг хүргэх юм.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ