ОХУ-ын Сочи хотноо болж буй XXII удаагийн өвлийн олимпийн хамгийн сонирхолтой төрлийн нэг уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү төрөлд дэлхийн 21 орны 31 тамирчин мөсөн талбай дээр өрсөлдсөнөөс 24 тамирчин чөлөөт үзүүлбэрт орох эрхээ авчээ. Богино үзүүлбэрийг Өмнөд Солонгосын тамирчин, 2010 оны Ванкуверийн олимпийн аварга Ким Юу На 74.92 оноогоор тэргүүлжээ. Харин хоёрдугаар байранд ОХУ-ын Аделина Сотников 74.64 орсон бол Италийн Каролина Костнер 74.64 оноотойгоор удаалжээ.
1
Спорт сонирхогчдын итгэлийг хүлээгээд байсан өвлийн олимпийн хамгийн залуухан аварга 15 настай Юлия Липницка үзүүлбэрээ үзүүлж байхдаа алдаа гаргаж 65.23 оноогоор тавдугаар байранд орсон байна.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы залуу тамирчин Юзүрү Ханю анхныхаа алтыг авсан бол тус улсаас эмэгтэйчүүдийн төрөлд төлөөлөн оролцож буй олимпийн мөнгөн медальт Мао Асада тун хангалтгүй үзүүлбэрээ гүйцэтгэж 55.51 оноогоор 14 дүгээр байранд бичигджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |