Филиппин улсаас иргэнээ авч ирэв

img

Бүгд Найрамдах Филиппин Улсад 1996 оноос хойш  хууль бусаар  амьдарч байсан иргэн Э нь паспорт бичиг баримт, буцах зардалгүй хүнд нөхцөлд байгаа тухай мэдээлэл, ар гэрийнхнээс нь Гадаад харилцааны яамны Консулын газар ирүүлжээ. Тэдний өргөдлийг хүлээн авч түүнийг эрж хайх, холбоо тогтоох, буцааж ирүүлэх талаар Гадаад харилцааны яамны Консулын газар Сингапур дахь Элчин сайдын яам, Филиппин Улсад суугаа Өргөмжит консул ноён Антониа Кохуанхотай хамтарч ажилласны үр дүнд  түүнийг өчигдөр эх оронд нь авчирсан байна.

 

Тэрээр тус улсад олон жил хууль бусаар амьдарсан тул суугаа орныхоо виз, оршин суух журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэлээд их хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болсон байна. Иргэн Э-д манай улсын Өргөмжит консул хувийнхаа зардлаар онгоцны тийз, хувцас, шаардлагатай эд зүйлийг авч өгч түүнийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

Манай иргэд хилийн чанадад зорчоод суугаа орныхоо хууль тогтоомжийг  сахин мөрдөж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байвал тухайн иргэнд  болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны дарамт, эдийн засгийн зардал чирэгдэл  гарахгүй байх боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
элчин сайд дэлгэрмаа сайн ажилладаг
2014-02-21
zochin:
tur zasgiin uhaangui bodlogoos bolj ungursun 30 garan jild olon ch aaviin huu ohiduud gadag* garsan daa. tednii hed ni iim zamaar yavj baigaag burhan l medeh baihdaa. harid baigaa humuusee hamgaalah uud haalga neegdsend ardchilsan tur zasagtaa bayarlalaa
2014-02-21
зочин :
бүгд найрамдах филиппин улс байхдаа яахав дээ.
2014-02-20
oo novsh gej :
ene yamar balai ni tend yanhandaj yavdag baina aa...naad hulgaichaa dox in shinjilgee hiilgej baij oruulaarai....
2014-02-20
xexe :
joomnii mangaas blood irsen uu
2014-02-20
usnar:
yavj yavj guilgachny gazar fillpind huuli busaar amidraad baihdaa yadag amitan be!yaj ulsuud uhcheegui irvee?
2014-02-20