Ихэнх нутгаар цас орж, шууран хүйтний эрч чангарна

img

Улаанбаатарт: өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 19-21 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагийн байдлаар 21 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос  секундэд 5-10 метр,  Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 21-26 градус, Эхийн голын баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ