Киноныхоо орлогоос 30 гаруй айлд хандивлажээ
Өнгөрөгч сард “Зоорь” 3D аймгийн кино нээлтээ хийсэн. Тус кино нь театруудын дэлгэцнээ гарч эхэлснээс хойш орлого сайтай байж гурван долоо хоногийн кино орлогын жагсаалтыг тэргүүлсэн.
Тэгвэл тус киноны уран бүтээлчид 70 давхрын оршуулгын газартай хаяа залган амьдарч буй 30 гаруй айлд киноныхоо орлогоос хандивласан байна. Мөн энэхүү үйл явдлаа дуранд буулгаж, баримтат кино хийсэн ба уг уран бүтээлийнхээ нээлтийг маргааш Дархан-Уул аймагт хийхээр төлөвлөжээ.
“Зоорь” 3D аймшгийн киноны гол дүрд Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр, Э.Уянга нарын залуу жүжигчид тоглосон билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ