Виталий Кличко: Би Ерөнхийлөгч болох ёстой

img

Украины тэргүүлэх намуудын нэг “УДАР”-ын лидер, дэлхийн нэртэй боксчин Виталийн Кличко Украины улс төрийн амьдрал болон Юлия Тимошенкогийн суллагдах эсэх талаар “CNN агентлагт ярилцлага өгчээ.

5

-Хэрвээ ирэх жил болох сонгуульд ялалт байгуулж Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд ямар ажлыг хийх вэ?

-Авилгачдыг эх орноосоо хөөж гаргаж, төрийн их цэвэрлэгээ хийх болно. Тэгэхдээ энэ бүхэн амар болохгүй гэдэг нь тодорхой. Тэд булхайгаа нуухын тулд миний амь насанд ч халдахыг үгүйсгэхгүй.

5

-Та Украиныг Европын холбоонд нэгтгэхийг идэвхтэй дэмжиж буй мөртлөө, Гаалийн холбоонд оруулахыг эсэргүүцдэг. Орос, Украины цаашдын хамтын ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-“УДАР” нам аль хэдийнээс л Европын нэгдлийн төлөө явж байгаа. Бидний хувьд энэ бол зөвхөн дэлхийн эдийн засгийн том орон зайн нэг хэсэг болж буй явдал биш юм. Юуны түрүүнд Европын үнэ цэнэ, стандарт манайд орж ирж, улс орныг хурдан шинэчлэх, авлигыг ялах, шүүхийн шударга системийг бий болгох зэрэг боломжийг бий болгоно. Европын нэгдлийн ачаар шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Оростой гэрээ, тохиролцооны үндсэнд харилцаагаа хөгжүүлж болно. Эдийн засгийн чөлөөт бүсийн гэрээ бидний хөгжилд их эерэг нөлөөтэй. Харин Гаалийн холбоо Украинд дунд хугацааны ч, урт хугацааны ирээдүйд ч ашиг авчрахгүй. Орос, Украины харилцаа хардлага, цуу яриан дээр биш, сайн хөршийн, хүндлэлийн, эдийн засгийн харилцан ашигтай байдалд үндэслэх ёстой. Украин Европын холбоонд элсвэл оросууд Европт нэг сайн найзтай боллоо гэсэн үг.

5

-Таны бодлоор Ерөнхий сайд асан Юлия Тимошенко ойрын үед суллагдах болов уу. Эсвэл 2015 оны сонгуулиас өмнө ийм юм болохгүй юу. Украинд сөрөг хүчнийг мөрдөн мөшгидөг явдлаас айдаг уу?

-Мэдээж би сайн зүйлд итгэхийг хүсэлгүй яахав. Эрх баригчид ухаантай байж, Юлия Тимошенко мөдхөн суллагдаасай гэж хүсч байна. Гэвч энэ дэглэм муйхар, ухаалаг бус гэдгээ нэг бус удаа батлан харуулсан. Сөрөг хүчнийг мөрдөн мөшгидөг тухайд бол, энэ явдал Украинд аль дээрээс байсаар ирсэн. Хууль хүчний, засаг захиргааны, эрх сахиулах байгууллагуудын харгис дарамт шахалтын нөхцөлд бид нэлээдгүй олон жил ажиллалаа. Бодит байдал ийм л байгаа.

5

-Украинд жагсаал, цуглаанаар эрх мэдлийг өөрчилж болно гэдэгт итгэж байна уу?

-Украин дахь сөрөг хүчин чадваргүй, сул дорой гэдгийг батлахын тулд эрх баригчид боломжтой бүхнийг санал болгосон. Хүмүүс гудамжинд гарч жагссанаараа зөвхөн иргэний байр сууриа илэрхийлээд зогсохгүй айдас хүйдэс, хайхрамжгүй байдлаа ялан дийлж байгаа юм. Жагсаал цуглаан нэг хэсэг цөөн хүнтэй байдаг ч яваандаа томорсоор зогсоож болшгүй үйл явц болдог. Тиймээс эрх баригчид сөрөг хүчний үйлдлээс үхтлээ айдаг юм. Иргэд эрх баригч дэглэмээс айхаа боливол тэр дэглэмийн “өдрүүд нь дуусч” байгааг тэд өөрсдөө мэддэг.

6

-Украины сөрөг хүчин эв нэгдэлгүй гэсэн?

-Сөрөг хүчнийг улс төрийн янз бүрийн лидерүүд, хүчнүүд бүрдүүлж байна. Бид ямар нэг асуудлаар нэгдсэн байр суурьгүй байх нь тийм гайхалтай зүйл биш. Янз бүрийн үзэл бодол, мөрийн хөтөлбөр байх нь энгийн зүйл. Гэвч Януковичийн дэглэмийн эсрэг тэмцэх, улс орны эрх барих системийг шинэчлэх гэсэн гол зорилго биднийг нэгтгэж байна. Эрх баригчид сөрөг хүчнийг хооронд нь хагаралдуулж, салгахыг оролдож байгааг та нар анзаарсан байх. Худал хуурмаг мэдээлэл тараах, гүтгэн доромжлох, өдөөн хатгах үйл ажиллагаа болж байна. Энэ бүх бохир оролдлого үр дүнгүй хоцорно.

6

-Саяхны нэг судалгаанаас үзэхэд “УДАР” нам хоёрдугаарт явж байна. Та ийм үр дүнг хүлээж байсан уу?

-Бид өндөр үр дүнгийн төлөө ажиллаж байна. Сонгогчидтой нүүр тулан уулзах нь амжилтын гол үндэс гэж бодож байна. Одоо миний очоогүй муж, уулзаагүй сонгогчид гэж Украинд алга. Эх орноороо олон мянган км замыг туулж, олон мянган хүнтэй уулзлаа. Гэвч үр дүн нь зөвхөн сонгуулийн өдөр гарахгүй ээ. Энэ нь зөвхөн рингэн дээр ялалт байгуулж байна гэсэн үг. Харин улс төрд бол бүх юм эхэлж байна. Бид парламентад өндөр үр дүн, нэр хүндээ хамгаалж, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө явна.

6

-Эрх баригчдын алдаа юунд байна вэ?

-Гол алдаа нь, эрх мэдэл, ард түмний хооронд хана хэрэм босгочихсон. Ард түмний амьдрал, бэрхшээлийг ойлгохыг хүсэхгүй, үл тоож байна. Эрх мэдэл, ард түмний хооронд том ангал үүсчихээд байна. Амлалтаа биелүүлдэггүй нь дараагийн том алдаа. Тэтгэврийн насыг нэмж, тэтгэврийг нэмнэ гэсэн байхгүй. Бизнес эрхлэх ижил тэгш нөхцлийг бий болгоно гэчихээд үйлдвэрлэгчдийг татвараар дарамтлахаас өөр зүйл хийгээгүй. Украинчуудын талархлыг хүлээсэн алхмыг нэрлэ гэвэл хэцүү л байна. Энэ бол зөвхөн Кличко эсвэл “УДАР” намын санаа бодол биш. Итгэлээ алдсан олон сая сонгогчийн санаа бодол шүү. Улс орны зүүн хязгаар гэж мартагдсан, хаягдсан нутаг байна. Ухаалаг бус, алсыг хараагүй, эдийн засгийн бүтэлгүйтлээ нуух гэсэн, нийгмийг хуваасан, бутаргасан л бодлого явж байна даа. Тэд улс орон дахь нөхцөл байдал, сонгуулийн өмнөх популист амлалтынхаа үр дагаврыг юман чинээ бодохгүй байна.

6

-Өглөө сэрэнгүүтээ өөртөө байнга хэлдэг үг. Мэдээж байгаа гэж бодож байна?

-Би Ерөнхийлөгч болох ёстой.

6

-Ерөнхийлөгч хүн ямар эрдмийг гаргууд сайн эзэмшсэн байх ёстой вэ?

-Би энэ асуултад хариулахыг хүсэхгүй байна. Хичээж байна агуу удирдагч болохын тулд.

6

-Та парламентад оронгуутаа Юлия Тимошенког суллуулахын төлөө явна гэж хэлсэн?

-Тимошенко, Луценко нарын хэрэг бол мөсөн уулын зөвхөн орой нь юм. Украины шүүх, хууль сахиулах системд одоо болж буй зүйлд ямар ч логик, учир зүй алга. Гүржид хоригдлуудыг тамлан зовоосон шуугиан дэгдэхэд Хууль зүйн сайд, шоронгийн дарга нар нь ийм юмыг таслан зогсоогоогүй, гарах боломжийг нь олгосныхоо төлөө гүржүүдээс уучлал гуйгаад огцорч байсан. Тэнд ядаж улс төрийн соёл байна. Гэтэл манай шоронд дугуй хулгайлсан хүүхдүүд шүүх хурлыг хүлээн жилээр хоригдсоор. Яагаад энэ хэргийг барьж аваад тэр шүүх мүүхээр нь оруулж болдоггүй юм. Дэлхий дахинд торгоод өнгөрдөг эдийн засгийн жижиг гэмт хэрэгтнүүдийг манайд шоронд хийгээд л мартчихаж байна. Манай шоронд хоригдлуудыг тамлан зовоодог ч хэн ч үүний төлөө хариуцлага хүлээдэггүй. Цагдаагийн хэсэг дээр хүн зодуулаад нас барж байхад хариуцлага хүлээж буй хүн алга. Шүүхийн систем дэх авлига замбараагаа алдсан. Манай систем ингэж л ялзарч.

6

-Та Ерөнхийлөгч болбол ОХУ болон В.Путинтэй ямар харилцаатай байх вэ?

-2010 онд Виктор Янукович Ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа Оростой харилцаагаа сайжруулна гэж амлаж байсан. Гэтэл гадаад бодлого бүтэлгүйтэж Оростой, бүр Европын холбоо, АНУ-тай ч харилцаа муудлаа. Манай улс үнэтэй хий, эрчим хүч худалдан авч, худалдааны дайн үргэлжилсээр байна. Ийм байхад хөрш орнуудын харилцаа хэвийн, сайн байна гэж хэлж болохгүй. Орос бол манай хөрш, стратегийн гол түнш. Москва Украинтай харилцахдаа эдийн засаг, улс төрийн ашиг сонирхлоо нуудаггүй. Хамгийн гол нь ашиг сонирхол, найрсаг хөрш, стратегийн түншийн харилцаан дээр л үндэслэх ёстой. Харин том ах, бага дүү гэсэн байр сууриас харилцахыг зөвшөөрөхгүй.

6

-Нэг сарын өмнө Ерөнхийлөгч Виктор Янукович танд маш том албан тушаал санал болгосон. Яагаад татгалзсан юм?

-Надад Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах санал тавьсан. Би тэр үед энэ юу болж байна вэ гээд л гараад явсан. Хэрвээ би тэр ажлыг хүлээн авсан бол ард түмнийхээ нүүрийг яаж харах билээ.

6

-Жагсаал яагаад мөргөлдөөн болж хувирав. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөг хүртэл 80 гаруй иргэн амиа алдлаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ?

- Ерөнхийлөгч Виктор Янукович. Тэр төрөө буруу удирдсанаас болсон.

7

-Хүчирхийлэл хэзээ зогсох вэ?

-Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Янукович огцорсоны дараа л энэ бүх зүйлд цэг тавих байх.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hans:
ene neg mangar yag bolj haragdaach
2014-02-22
kkkk:
teneg ivan l bn
2014-02-22
zochin:
bi eronhiillogch boloh estoi gej ogloo bosonguutaa boddog gene ! germaniig tsarai aldaj baij ideh hooltoi bolson ! odoo tedniihee gar hol bolj yvaagaa medehgui baij ! yaj uls ornoo udirdana gej bodoj baigaa ym bol ! odoo ooroo ami nasandaa zovood ehelsen bna ! ene teneg bokshchin goos bolj hichneen engiin humuus ami nasaa aldav aa !
2014-02-21
zochin:
amerkiin erunhiilugch taison bolsonii daraa ene klichkob ukrainii erunhiilugch boloh baihaa ha ha
2014-02-21
болд:
боксонд чинь ухаанаар ялдаг болохоос дан ганц хүчээр ялдаггүйг мэдэж ав. оросуудын сарвуу их урт байна даа. манайхан ч болгоомжтой байх хэрэгтэй.
2014-02-20
зочин:
эртний түүхт тэр сайхан орон их аймшигтай нурж байна даа. нэг хэсэг хүний төлөө өөрсдийгөө улсаа золиосолж байдаг хүмүүс үр дагаврыг тооцож үздэггүй юм байх даа
2014-02-20
юююююююююююю:
олон түмэн миньболовсрол муутай иймэрхүү нөхдийг дээш нь гаргавал аяяяяаааа аймшигтай байгаа биз.
2014-02-20
xaxaxaaaa :
tolgoi ni gemtsen bokschinii hajuud manai heden mangar buhchuud yah ve yahav kkkkk sumyabazar enuunees deeer bhaaa
2014-02-20
монгол:
монгол монголоороо баймаар байна. бид өөрсдөө хичээх хэрэгтэй байна. муу юм монголчуудаас минь хол байгаасай. төр нь цэвэр байгаасай. ард түмэн амгалан тайван амьдараасай.
2014-02-20
irgen:
ukrainchuuud zorigtoi uls ornoo gesen itgeltei bnshdeee mundag.naad hun chine shunaltah heggui hangalttai mongo hiisen hun.
2014-02-20
өвөг эцэг чинь:
зодооны аварга болохоос оюун ухааны аварга бишээ.толгой руугаа нүдүүлсээр байгаад сүүлдээ мэдрэл нь муутаад өөрийгөө ерөнхийлөгч болно гээд итгээд гадныханы гар хөлний үзүүрт зарагдаж эх орноо сүйрүүлж байгаагаа мэдэхгүй л манарч байна даа хөөрхий гэж
2014-02-20
mongol:
bid yagaad uuriin ul*a ertnees dugnelt khiihgui b.na. ardchilal anarhizm bolloo... bid yg ymar niigem baiguulaad b.na. mongolchuud yduuraad, arhidaad, uheed, tenegteed baih tiim saihan b.na uu. ukrainchuud kharin sain b.na. zorigtoi, eh oroncj b.na. bidnii mongold yagaad jaahan eh oronch uzel gargasan bolgoniig shorond khiij b.na...irgenii dain khuseed b.na uu...2008 ond 5 zaluugiin ami nas yunii tuluu uregdeb. khen khariutslaga khuleeb. mongol ardchilal nertei aluurchid, abilgachid, arhichid,abgaichid,...
2014-02-20
mongol:
bid yagaad uuriin ul*a ertnees dugnelt khiihgui b.na. ardchilal anarhizm bolloo... bid yg ymar niigem baiguulaad b.na. mongolchuud yduuraad, arhidaad, uheed, tenegteed baih tiim saihan b.na uu. ukrainchuud kharin sain b.na. zorigtoi, eh oroncj b.na. bidnii mongold yagaad jaahan eh oronch uzel gargasan bolgoniig shorond khiij b.na...irgenii dain khuseed b.na uu...2008 ond 5 zaluugiin ami nas yunii tuluu uregdeb. khen khariutslaga khuleeb. mongol ardchilal nertei aluurchid, abilgachid, arhichid,abgaichid,...
2014-02-20
irgen:
iim hun yronhiilogch bolvol yaj uls oron hogjih yom be? hunii shunal gej
2014-02-20
puug:
endees erh medliin shunal, populizm l medregdej bn. ene boxser ringin deer bdag shigee uls udirdana gevel hudlaa shuu dee. ene mayagaaraa orosyg barimtalsan, baruunyg barimtalsan gesen huvaagdmal uls bui bolohnee. surug huchin l gene hoorondoo ch uchraa olohgui hereldeed bdag gantshan negddeg zuil ni yanukovichiig unagah, zorilgo ni bielvel hoorondoo suudlaa bulaatsaldaad libya, egupt l bolno doo. irgenii l dain bolohgui l bgaasai.
2014-02-20
bibi:
medleg bolovsroltoi ch horon muu sanaatai humuuseer udirduulsnaar. shudarga saihan setgeltei ner nuuree boddog huneer udirduulj yagaad bolohgui gej.
2014-02-20
uuuuu:
ukrainchuud uneheeriin teneg gehed bagadmaar uls yum da. ene ugiig helehdee bi haramsaj bgaa ch helehees uur yaahav. arai ch iim huneer udirduulah deere hurvel ene ulsaas yum uldeh boluu.
2014-02-20
uuuuu:
ukrainchuud uneheeriin teneg gehed bagadmaar uls yum da. ene ugiig helehdee bi haramsaj bgaa ch helehees uur yaahav. arai ch iim huneer udirduulah deere hurvel ene ulsaas yum uldeh boluu.
2014-02-20
patriot:
baruun ch bai, oros ch bai ali ali n tus boloxguiee teneg bokschioon, ukrainchuud oorsdoo l xunii ami ersduulexguigeer shiidex yostoi....daanch ene temtsel chin erx medliin toloo, gadnii boxir mongoor xiigdej bui temtsel bolood bn...
2014-02-20