
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуулын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болох байсан ч долоо хоногоор хойшиллоо.
Учир нь түүний шүүх хуралд ороцлох ёстой байсан хоёр өмгөөлөгч “татвар”-ын Ч.Гансүхийн шүүх хуралд оролцож байгаа аж.
Ч.Баттуул нь 461 дүгээр ангид хоригдож байгаа ба анхан шатны шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон. Харин тэрээр уг хэргийг үйлдээгүй бусдын дарамтад орж энэ хэргийг хүлээсэн хэмээгээд байгаа билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ