Голомтын бус бүсээс 5,65 тн үхрийн мах нэвтрүүлжээ

img

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх, хөрөнгө гаргах тухай” А/90 дүгээр  захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл хотод шүлхий өвчний нян тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлээд байна.

Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Дөрөвдүгээр зөрлөг, Баянзүрх, Эмээлт, Яармаг, Баруун турууны товчоодын найман цэгт нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн цагдаагийн газар Замын цагдаагийн газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газруудаас нийт 28 албан хаагч хяналт шалгалтыг явуулж байгаа юм.

Өнгөрөгч хоногийн байдлаар нийт 277 тээврийн хэрэгсэл, Хэрлэнгийн постонд 155 тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт, 620 зорчигчид үзлэг шалгалт хийж, 226 ширхэг сэрэмжлүүлэг тараан, голомтын бус бүсээс 5,65 тн үхрийн мах, 3,5 тн хонины мах, 4 тн ямааны мах, тэмээний мах 1,2тн 1300 ширхэг үхрийн шир, 6300 ширхэг хонины нэхий, 1300 ширхэг ямааны арьсыг нэвтрүүлсэн байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manaihan denduu heneggui teneg tolgoinuud yumaa.golomtiin busees mah oruulj zarna gedeg chiny gemt hereg shuu dee. hariutslaga tootsoh heregtei. uursduu bolj baibal busad ny uhej baisan ch hamaagui bolj baina.
2014-02-20
иргэн:
голомтын бүсээс оруулсан махнууд хүмүүс идэж болох баталгаа байна уу?
2014-02-20