С.Цогтод холбогдох хэргийг хэлэлцжээ
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогтод холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна. С.Цогт нь бусдын хамт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.
Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг улсын яллагчийн зүгээс эсэргүүцсэн бөгөөд үүнийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дүүргийн шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Ингэснээр Хан-Уул дүүргийн шүүх энэ хэргийг дахин хэлэлцэхээр боллоо. С.Цогттой хамт хар тамхины хэрэгт 12 хүнийг холбогдуулан шалгаж байгаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ