Украинд орон даяар гашуудал зарлав

img

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийг гашуудлын өдөр болгоно зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Өчигдөр болсон мөргөлдөөний улмаас 25 хүн амиа алдсан билээ. Виктор Янукович төв телевизээр дамжуулан “Эмх замбараагүй явдлын үеэр олон хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор 2014 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарласугай” гэжээ. Энэ өдөр улс орон даяар төрийн далбааг бөхийлгөж, баар, ресторан, спортын бүх арга хэмжээг хориглож, бүх телевиз хөтөлбөрөө өөрчилсөн байна.

Мөн Дотоод хэргийн яам галт зэвсгэнд өртөн амиа алдсан цагдаагийн тоо 10 болсон гэж мэдээллээ. Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж буйгаар “Янукович сөрөг хүчний лидерүүдтэй эвлэрийн гэрээ байгууллах санал тавьсан” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ла луна:
www.la-luna.mn та манай онлайн сайтаас өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-20