Хоёр Солонгосын салсан гэр бүлүүд уулзлаа

img

Өмнөд Солонгосын 100 гаруй иргэн Хойд Солонгост амьдарч буй ар гэрийнхэнтэйгээ уулзахаар хил давсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хойд Солонгосын Кымган уулын амралтын газар дайны үеэр салж хагацсан энэ гэр бүлүүдийн эхний ээлж уулзаж байгаа гэнэ.

Хойд Солонгост ирсэн ахмадууд бүгд 80-аас дээш настнууд байгаа тул эрүүл мэндийн байдлыг нь хянахаар 12 эмч хүрэлцэн иржээ. Хойд Солонгосын хуулиар ар гэрийнхэнтэйгээ холбоо барих хориотой тул тэр хүмүүс хамаатан, саднуудынхаа амьд, үхсэнийг мэдэлгүй олон арван жил амьдарч байгаа юм. Өмнөд Солонгост гэхэд дайны үеэр гэр бүлээсээ салж хагацсан 70 гаруй мянган 80-аас дээш насныхан амьдардаг гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
halh goliin dainii yed bargiin baahan buriaduud bas hovd umungovigoor zunduu salsan gne lee‘
2014-02-21
ла луна:
www.la-luna.mn та манай онлайн сайтаас өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-20