“Alfa artist”-аар хэн тодрох вэ
Жүжигчин Өөдөө өөрийн хөтөлдөг “Music 9” хөгжмийн нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулан “Alfa music” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн шилдгүүдийг “Фэйсбүүк”, “youtube” зэрэг онлайн хуудсаар дамжуулан тодруулах ба шалгаруулалтад Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Н.Номин, Б.Солонго нар өрсөлдөж байгаа.
Найман үе шаттай үргэлжлэх “Alfa music” төслийн сүүлийн шатны шалгаруулалт маргааш болно. Төслийн хүрээнд оролцогчдын шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их санал авсан, хэр сайн оролцож байгаа зэрэг гол шалгууруудыг харгалзан, ялагчийг тодруулах аж.
Ийнхүү энэ зургаан оролцогчоос “Alfa artist” тодорно. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлч дэлхийн алдартай оддын тоглолт үзэх эрхтэй болох бол удаах байрт орсон нь видео клип хийлгэх эрхээр шагнуулна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ