Шивээ-Овоо нүүрсний чанараа сайжруулах гэрээ хийлээ
ХБНГУ-ын “Виртген” групп, “Шивээ-Овоо” ХК, “Жи Эм Си” групп хамтран өнөөдөр Шивээ-Овоогийн уурхайд нүүрс ангилан олборлолтын дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллах ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Виртген” группын маркын нүүрс ангилан олборлох комбайныг Шивээ-Овоогийн уурхайн талбарт Монголд анх удаа туршилтаар ажиллуулах юм байна.
ы
Тус туршилтын олборлолтыг уурхайн 2 дугаар амны ашиглалтын нөхцөл хүнд байгаа, нүүрсний давхрага нь олон салаалснаас чанарт нь нөлөөлж буй зардал өндөртэй хэсэгт ашиглах аж. Хэрвээ үр дүнтэй болвол уурхайн өрөмдлөг, тэсэлгээний болон бутлуурын цехийн зардал хэмнэгдэж, нүүрсний чанар илчлэг нь дээшлэх боломж бүрдэх юм байна. Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний үнэ хэт доогуур байдгаас ихээхэн алдагдал хүлээж байгаа бөгөөд өнгөрсөн онд гэхэд 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
бй
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ