Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилт амжилттай болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК Японтой хамтран нүүрсийг хуурай аргаар буюу элс ашиглаж, баяжуулах технологийн туршилт хийжээ. Энэхүү туршилтын үр дүн саяхан гарсан бөгөөд нааштэй эерэг үр дүн гарсан тухай тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэллээ. Иймээс ойрын үед Японы өндөр технологийн “Нагото инженеринг” компанитай хамтран энэ чиглэлийн үйлдвэрийг байгуулах талаар ярилцаж буй юм байна.
daq
Хэрвээ энэ чиглэлийн үйлдвэр байгуулагдвал уул уурхайн салбарт томоохон дэвшлийг авч ирэх юм. Учир нь нойтон аргаар нүүрсийг баяжуулж болох ч говийн нөхцөлд усны хүндрэл бэрхшээл их байдаг тул нэвтрүүлэхэд бэрхшээлтэй юм.
sda
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ