Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн

img

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ