Соёлын өвүүдийг эх орондоо авчирчээ

img

Монгол Улсаас 1993-2010 оны хооронд сэргээн засварлах, үзэсгэлэнд гаргах нэрээр Герман, Итали зэрэг гадаад орнуудад гараад буцаж, ирээгүй байсан археологи, палеонтологийн үнэт өвүүдийг эх орондоо буцаан авчирчээ.

Тодруулбал, Европын орнуудад 1993 онд үзэсгэлэн нэрээр гарсан палеонтологийн олдворууд, 1992 онд ХБНГУ-ын Боннын их сургуульд явуулсан хосгүй үнэт дурсгал болох үйсэн дээр монгол үсгээр бичсэн хууль болон бусад дурсгал, 2008 онд ХБНГУ-д явуулсан археологийн үнэт олдвор зэрэг түүх соёлын үнэт дурсгалууд эх орондоо ирсэн байна.

Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газар, ССАЖЯ, Гаалийн ерөнхий газар хамтран ажилладаг.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
мэдээлэлээ бүрэн өгөхгүй юм. хэзээ, хэдэн ширхэг,хэн гэдэг хүний зөвшөөрлөөр гэх мэт . жнь хүүхэд сураггүй боллоо гэх олдсон олдоогүйг хэнч эргэж мэдээлхгүй. энэ нь жинхэн тархи угааж байгаа хэлбэр бусуу? та бүхэн юу гэж үзэж байна.
2014-02-21
зочин :
б.будаа хэд гараад хэд нь буцаж ирсэн юм бэ?аааааай?
2014-02-21