Галшар суманд шүлхийгээр өвчилсөн 324 малыг устгасан байна

img

 

Манай улсын гурван аймгийн 11 сум шүлхий өвчний голомттой байна. Өчигдрийн байдлаар  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сумдад 1462 мал шүлхийгээр өвчилснөөс 1388 малыг устгажээ. Хэнтий аймгийн Галшар суманд 324 мал өвчилж бүгдийг нь устгасан байна. Харин Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 273 мал өвчилснөөс 257 малыг устгажээ. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн 287 цэгт 1321 хүн 265 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ