Аделина Сотников эх орныхоо дэвжээнд түрүүллээ
“Сочи”-гийн өвлийн олимпийн хамгийн их үзэгчтэй эмэгтэйчүүдийн уран гулгатын төрөлд эзэн орны тамирчин Аделина Сотников 224.59 оноог авсанаар аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр 17 настай бөгөөд дөрвөн настайгаасаа уран гулгалтаар хичээллэж байгаа аж. Аделина Сотников 20 жилийн турш тасраад байсан эмэгтэйчүүдийн уран гулгалтын олимпийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Би эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд А, Б хувилбартай байсан. А хувилбар нь Юлия байсан бол Б хувилбар минь Аделина Сотников байлаа. Миний төлөвлөгөө ёсоор Аделина түрүүлж, эх орныхоо нэр хүндийг дэлхийд өргөн, мөсөн талбайн шинэ гүнж болсонд баяр хүргье” гэжээ.
1
Харин 2010 оны өвлийн олимпийн аварга, мөсний хатан хаан хэмээгдэг Өмнөд Солонгосын тамирчин 23 настай Ким Юу На 216.73 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр үзүүлбэрээ төгс гүйцэтгэж байсан ч дараалласан эргэлт хийх үедээ алдаа гаргаж, харамсалтайгаар аваргын алтан медалиас мултарсан байна. Харин 216.73 оноогоор Италийн уран гулгагч дэлхийн аварга, Каролина Костнер хүрэл медаль хүртжээ.
1
ОХУ-ын гол найдвар болж байсан гавьяат тамирчин Юлия Липницка медальт байрнаас мултарч IV дугаар байранд орсон бол Японы уран гулгалтын тамирчин Мао Асада VI байранд оржээ. Ванкуверийн өвлийн олимпийн мөнгөн медальт мөсний хатан хааны мөнхийн өрсөлдөгч гэгддэг Мао Асада тэмцээн өндөрлөсний дараа зодгоо тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Ким Юу На ч гэсэн их спортоо орхих талаар ярилцаж эхэлсэн гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ