"Үүлэн заяа"
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх ням гаригийн 17.00 цагаас Төрийн соёрхолт, Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь тоглогдох гэж байна. Уг дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар АЗ Ч.Гунгаасүх, удирдаачаар УГЗ Н.Туулайхүү нар ажиллах аж. Харин дүрүүдэд Хоролдойд СТА О.Хүрэлбаатар, Төмөртөрд Г.Шижирболд, Наранзэлд СТА Ш.Наранчимэг, Тэнүүнд СТА А.Сайнбаяр, Цурхайд СТА Р.Доржхорлоо, Хоовондойд СТА Э.Бумхүү нар тоглох юм байна. "Үүлэн заяа" дуурийг анх 1988 онд тайзнаа амилуулж байжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ