Олон ангит киног улаан хивсний ёслолоор нээнэ
Гаалийн ерөнхий газар, ТЕГ, ШШГЕГ, НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс сэргийлэх алба, ССАЖЯ-тай хамтран бүтээсэн “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит Монголын уран сайхны киноны нээлтийн улаан хивсний ёслолын ажиллагаа энэ сарын 27-ны 19.00 цагт "Сөүл" ресторанд болно.
Энэхүү кинонд гааль, тагнуул, шүүхийн шийдвэрийн байгууллагуудын "далд" нууцлаг амьдралыг харуулсан ба хар тамхи, хүний наймааны гэмт хэргүүд зэрэг явдлыг үзүүлж буй боловч уг ертөнцөөс хэрхэн гэгээн гэрэлт ертөнц рүү орж болох, ямар ч байдалд хүн хайр, сэтгэлийн дулаанаар өөдрөг сайхан амьдарч болохыг үзүүлэхийг зорьсон байна.
Уран сайхны киноны найруулагч урьд нь дэлхийн сонгодог жүжгүүдийг орчин үеийн мюзикл хэлбэрт оруулан найруулж тавьсан туршлага дээрээ үндэслэн, уг киног телевизийн олон ангит киноны түүхэнд анх удаа яруу найраг, дуу хөгжим, бүжиг хосолсон, "мюзикл" хэлбэрээр бүтээжээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ