"The Help" киноны талаар

img

Walt Disney Pictures-ийн “The Help” кино нээлтээ хийгээд сар гаруй болж байна. Найруулагч Тэйт Тейлорын бүтээл энэхүү кино америкийн театруудад хамгийн их ашиг орлоготой киноны жагсаалтыг тэргүүлж байна. Киноны гол дүрд Жессика Честайн, Виола Дэвис, Брюс Даллас Ховард нар тоглосон. Жанрын хувьд драм бөгөөд Кэтрин Стокеттсийн 2009 оны бестселлер зохиол болох “The Help”-ээс сэдэвлэн бүтээсэн байна. Киноны үйл явдал 1960-аад оны үед өрнөдөг. Киноны хөгжмийг алдарт хөгжмийн зохиолч Томас Ньюман бичжээ. Киног нийтдээ 25 сая долларын өртгөөр бүтээсэн ба энэ нь Холливудын кинонуудын дунд маш хямд зардлаар бүтээгдсэн гэсэн үг билээ. Тэгвэл наймдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн тус кино 125 сая долларын ашиг орлого олоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ