Туркийн шүүхийн зөвлөлтэй хамтарна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-нд Турк улсад зочилжээ. Төлөөлөгчид тус улсын шүүхийн байгууллагуудын ажилтай танилцан, туршлага судалсан байна. Манай төлөөлөгчдийг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн хоёрдугаар танхимын дарга Нэсибе Өзер хүлээн авч уулзжээ. Уулзалтын дараа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт жил бүр Монгол Улсын 40-өөс доошгүй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг Турк улсын Хууль зүйн академид сургалтанд хамруулах тухай заажээ. Мөн мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох,техникийн туслалцаа үзүүлэх талаар тохиролцсон байна. БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Хашим Кылыч манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, шүүхийн үйл ажиллагаа болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ