Францад Өвөрхангайн соёлын өдрүүд зохиогдож байна
Өвөрхангай аймгийн соёлын өдрүүдэд БНФУ-ын Альэр мужид энэ сарын 17-25-ны өдрүүдэд зохиогдож байна. Энэ арга хэмжээд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Альэр муж нь БНФУ-ын төвийн Ауверн бүсэд харьяалагддаг бөгөөд Өвөрхангай аймаг тус мужтай ах дүүгийн холбоо 15 жилийн өмнө тогтоосноос хойш эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж иржээ. Альэр мужид зохиогдож байгаа Өвөрхөнгай аймгийн соёлын өдрүүдэд оролцохоор хүрэлцэн ирсэн Өвөрхангай аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын орлогч, эмч, бизнес эрхлэгчид, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, тус театрын дэргэдэх “Болор-2” бүжгийн хамтлагийн 12 сурагч нийт 31 хүн оролцжээ. Соёлын өдрүүдийн үеэр монгол гэр барих үзүүлбэрүүд, сүүтэй цай чанах, амталгааг нь хийх, монголын уламжлал, зан заншил, үйлийг танилцуулах, урлагийн тогтоолтууд үзүүлэх аж. Мөн Өвөрхангөй аймгийн тухай фото үзэсгэлэн гаргах, Альэр мужийн Меспел, Валон, Уриэл, Шаземи тосгонуудын ерөнхий боловсролын сургууль, хөдөө аж ахуйн ферм болон олон нийттэй харилцах орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, уламжлалт гар урлалын уран бүтээлчдийн урлангаар зочлох, эртний сүм, мүзей үзэж сонирхох зэрэг олон арга хэмжээ багтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ