А.Түмэнжаргал Төвдийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

img

БНХАУ-ын Тенжин хотод хоёр удаа үзэсгэлэнгээ гаргаж, 2008 онд “Wonders of Mongolia”, 2011 онд “Inspiring Mongolia”, 2013 онд “Savage garden”, 2014 онд “Ариун орноод Төвд” зургийн цомгоо эрхлэн гаргасан гэрэл зурагчин А.Түмэнжаргал ирэх гуравдугаар сарын 14-16-нд Монголын Уран зургийн галлерейд нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээх гэж байна.

ы

Байгаль, хөрөг, хот гэсэн гурвал сэдвээр уран бүтээлээ туурвидаг гэрэл зурагчин маань энэ удаа “Savage garden” /Монгол/, “Through to the Holy land” /Төвд/ хоёр сэдвээр шилдгийн шилдэг 100 зургаа үзэгчдийн хүртээл болгох ажээ.  Мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд Alex.T нэрээр танигдсан тэрбээр Төвд орноор хийсэн гэрэл зургийн цомог уйдаагүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

ый

“Ариун орноор Төвд” зургийн цомог, үзэсгэлэн нь түүний “Орхигдсон Ертөнц” төслийн эхний хэсэг бөгөөд дараагийн удаад “Орхигдсон ертөнц-2” буюу Уйгар үндэстний гэрэл зургаар үргэлжлэх ажээ.

бы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ