Шатахууны 32 хоногийн нөөцтэй байна

img

 

Энэ долоо хоногт зарим ШТС-ууд шатахууны үнээ нэмж, худалдаалахгүй  байх зэргээр иргэдийг бухимдуулсан.  Үүнийг шатахууны хомсдолд орсон байх магадлалтай гэж зарим эх сурвалж тайлбарлаж байгаа. Харин үүнийг холбогдох байгууллага  няцааж байгаа юм. Энэ  сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа  аж. Үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин  30, дизелийн түлш 42 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч шатахууны үнэ нэмэгдэх, хомсдох шалтгаан нөхцөл байхгүй гэдгийг  мэдэгдэж байсан.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ