“Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолт эгшиглэнэ
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр төрсөн өдрөө үзэгчидтэйгээ хамт тэмдэглэж, “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтоо энэ сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд хийхээр болсон билээ.
Тэрбээр хоёр цаг хагас үргэлжлэх тоглолтондоо үзэгчдийн сайн мэдэх, өөрийн хит дуунуудаа дуулна. Дуучин С.Жавхлан 34 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан хийж буй тоглолтоосоо олсон бүх орлогоо Увс аймгийн Цагаанхайрхан суманд эгчийн хамт явж байгаад цасан шуурганд төөрч осгож, гар хөл нь хөлдөлтийн байдалтай хүнд хагалгаанд орсон бяцхан охинд өгөх тухайгаа хэлсэн.
Дуучин С.Жавхлан уг тоглолтынхоо дараагаар Архангай, Өвөрхангай зэрэг төвийн аймгууд болон баруун бүсийн Ховд, Увс аймгийнхаа үзэгчидтэй аялан тоглолтоороо уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ