Төгс кино шалгаруулагч сайт

img

Кино сонирхогч хүн бүхэн Imdb сайтыг сайн мэдэх бизээ. Тэгвэл тус сайтын үүсэл болон хэрхэн яаж үнэлгээ өгдөг талаар мэдээлэл хүргэе. Imdb гэдэг нь  Internet Movie Database гэсэн үгний товчлол бөгөөд интернэтийн кино болон телевизийн бүтээлүүд, видео тоглоомын мэдээ мэдээллийн үндсэн бааз гэсэн утгатай. Тус сайтыг эзэмшигч нь Amazon.com буюу аварга том интернэтийн орчин дахь группын өмч юм. 1990 оны аравдугаар сард анх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш энэ төрлийн бусад кино ертөнцийн бүтээлүүдэд үнэлгээ өгдөг сайтуудаас хэрэглэгчийн санал асуулга дээр тулгуурлахдаа хэтэрхий нэг тал руугаа туйлширсан хандлага гаргадаггүй зэргээрээ давуу талтай болж ерөнхий одоо монополь сайт болсон гэж хэлж болох аж. Тус сайт кино бүтээлүүдэд үнэлгээг хэрхэн өгдөгийг сонирхцгооё. Ер нь Imdb буруу дүгнэлт гаргаж кино сонирхогчдын итгэлийг алдаж байсан удаагүй бөгөөд хүмүүс хүсэн хүлээж байсан кинонд нь өгсөн үнэлгээг хараад гайхах нь олонтаа ч дэлгэцнээ үзсэн хойноо Imdb алдаагүйг мэдэцгээдэг. Imdb киноны чансааг 0-10-ын хооронд дүгнэдэг.  Мэдээжийн хэрэг кино дэлгэцнээ гарснаас хойшхи үзэгчдийн санал нөлөөлдөг ч мэргэжлийн кино шүүмжлэгчид жирийн кино сонирхогчдын бараг ажигладаггүй нарийн зүйлсийг олж харсны хувьд илүү бодит оноо өгөн дүгнэдэг. 10 оноо - Төгс Төгөлдөр Төгс төгөлдөр хүн гэж байдаггүйтэй адил төгс төгөлдөр кино ч ховорхон. Харин Imdb-гээс 10 оноо авсан кино нэг ч байдаггүй. 9-9.2 оноо - Гайхамшигтай Энэхүү онооны ангилалд бүх цаг үеийн туршид зөвхөн гурван кино л багтана. Хэрвээ уран бүтээлчид энэ сайтаас 9-9.2 оноо авч чадвал бараг л 10 оноо авсантай ялгаагүй мэт баярлах болно. Энэ ангилалд багтсан шилдгүүд бол ердөө л “Шошаникийн шорон-9.2”, 1972 оны “Загалмайлсан эцэг-9.1”, 1974 оны “Загалмайлсан эцэг киноны хоёрдугаар анги 9.1”. Энэ кинонууд Imdb-гийн төгстөгөлдөрийг бараг тодорхойлдог ч гэж хэлж болно. 8-8.5 оноо - Агуу Магадгүй таны шилдэг гэж бодсон ихэнх кинонууд энэ ангилалд орсон байгаа. Үнэхээр л шилдэг гэх тодотголыг авсан сайн сайн бүтээлүүд энэ ангилалд ордог юм. Алдарт Квентин Тарантиногийн “Гэмт хэргийн товчоо-8.9”, “Сайн муу хэрцгий-8.9”, “Шиндлерийн бүртгэл-8.9” бол “Харанхуйн хүлэг баатар /2008/ -8.8”, “Оддын дайн-8.8”, “Бөгжний эзэн-8.8”, “Долоон самурай-8.8” Эдвард Нортон, Брэд Питт нарын “Тулаанчдын клуб-8.7 , “Матрикс-8.7”, “Форест Гамп” гээд л энэ жагсаалт гайхамшигтай бүтээлүүдээр үргэлжлэнэ. 8-8.4 - Гайхалтай Зарим нэг талаараа дутагдалтай ч үнэхээрийн сайн болсон бүтээлүүд чансааны энэ ангилалд багтдаг. “Харийнхан-8.4”, “Ногоон бүс-8.4”, “Амадеус-8.4” гэх мэтчилэн. 7.5-8 - Сэтгэл хөдөлгөм Энд кино сонирхогчдын хүсэл таашаалд нийцэхүйц, мөн бусад талаараа элдэв award-уудад нэр дэвшихүйц бүтээлүүд орсон байдаг.  Imdb-гийн кино ертөнцийн бүх цаг үеийн шилдэг 250 кино энэ ангилалд очоод дуусдаг. 7-7.5 - Сайн Алдаа оноо ихтэй ч хүмүүсийг татаж чадсан, сайн бүтээлүүд энэ ангилалд хамаарагдана. 6.5-7 - Давгүй Муулах зүйлсээсээ илүүтэй сайшаах зүйлс нь арай илүү давамгайлсан дажгүй бүтээлүүд энд ордог. 6.0-6.5 - Муугүй Хүмүүсийн сонирхлыг татахуйц болж чадсан бүтээлүүд энд ордог. 5-6 Mediocre буюу алтан дундаж Мэдээжийн хэрэг алдаа оноо нь тэнцсэн бүтээлүүд энд жагсана 5.0 - Энэ ангилалд орсон кинонууд ер нь л хүмүүсийн сонирхлыг татах нь тун бага,  зураглал яахав сайн байж болох ч, утга санаа ч юмуу, агуулгаараа туйлын ядуу дөнгөн данган ашиг орлогоо нөхөх нь элбэг кинонууд багтана. 4-5 (Poor) - муу Хэний ч анхааралд өртдөггүй, хямдхан чанарын бүтээлүүд уг жагсаалтад бичигдэнэ. Ийм киног хэн ч тоож үзэхгүй гэдэгт итгэлтэй байна. Одоо Imdb-гийн давуу талуудыг дурдая. Америкийн box office болон бусад жагсаалтуудад тэргүүлж байгаа кинонуудыг  олон сайт хэсэлгүйгээр нэг дороос мэдэж авах боломжтой. Мөн бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой киноны жагсаалт ч бий. Ойрын хугацаанд ямар ямар киноны DVD болон BluRay бичлэг худалдаанд гарах гэж байгааг мэдэх боломжтой. Долоо хоногуудад ямар ямар кино нээлтээ хийх гэж байгаа болон ойрын хугацаанд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа киноны талаархи мэдээлэл авч болно.  Оскар, Алтан бөмбөрцөг зэрэг кино шагнал гардуулах ёслолуудад ямар ямар кино хэрхэн нэр дэвшиж, хэдэн шагнал авсан гэхчилэн нэгдсэн мэдээллийг мэдэж болно. Тухайн шагнал гардуулах ёслол болон фестивал нь хэдэн оноос эхэлж зохион байгуулагдсанаас хойшхи бүх мэдээлэл бий.  Бүх цаг үеийн хамгийн шилдэг болон хамгийн муу киноны жагсаатыг харах боломжтой. Бидний яриад байгаа IMDB үнэлгээгээр хамгийн сайн болон муу үнэлгээтэй бүтээлийг жагсаасан байдалаар нь харах боломжтой гэсэн үг. 0-10 хүртэлх баллаар санал асуулга явуулан дүгнэсэн уг жагсаалт нь чанар чансааны хувьд чамгүй сайн болсон гэж олон олон экспертүүд үзэж, дүгнэсэн. Мөн үүн дээр нэмж хэлэхэд энэ нь зөвхөн хэрэглэгч буюу үзэгчдэд хамгийн ихээр таашаагдсан кино жагсаалт юм. Яг мэргэжлийнхний оролцоотойгоор бий болчихсон үнэлгээ биш гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Кино мэдээлэлтэй холбоотой олон олон мэдээллийг уг сайтаас мэдэх бололцоотой бөгөөд зарим мэргэжлийн экспертүүдийн бичсэн шүүмж, нийтлэл зэргийг унших боломжтой. Хамгийн гол нь таны сонирхож байгаа киноны талаарх хамгийн өргөн цар хүрээтэй мэдээллийг олон сайт хэсэлгүйгээр нэг доороос авах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ