Уулчдын үндэсний холбооноос мэдээлэл хийнэ
Монголын уулчдын үндэсний холбооноос ирэх даваа гараг буюу энэ сарын 24-ний өдрийн 11.00 цагт Спортын төв ордны хурлын зааланд талийгаач Л.Болдбаатарын осолдсон шалтгааны талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлажээ.
Тэрээр охин Б.Үүрцайхын хамт хоёрдугаар сарын 13-нд Алтай таван богдын Малчин уулын оргилд гаран, уруудаж яваад осолдсон. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба, зарим уулчид хамтран эрэлд гарч, талийгаачийг хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд уулнаас олсон тухай мэдээлсэн. Түүний шарилыг өчигдөр Улаанбаатар хотод авчирсан байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ