Н.Номин “Alfa artist”-аар тодорлоо
Найман үе шаттай үргэлжилсэн, залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төслийн сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр боллоо. Залуу дуучин Номин "Хэвээрээ" дуугаараа оролцож тэргүүн байранд оржээ. Ийнхүү тэрбээр “Alfa artist”-аар тодорч, дэлхийн алдартай оддын тоглолт үзэх эрхтэй болж байгаа юм.
Энэхүү төсөлд Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Н.Номин, Б.Солонго нар өрсөлдсөн билээ. Төслийн хүрээнд оролцогчдын шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их санал авсан, хэр сайн оролцож байгаа зэрэг гол шалгууруудыг харгалзан, ялагчийг тодруулсан аж.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ