“Бөөдий” дууг хэн сайн дуулах вэ
Монголын хүүхдийн ордноос жил бүр хүүхэд багачуудын дунд зохион байгуулдаг “Бөөдий дууг хэн сайн дуулах вэ” уралдааны бүртгэл эхэлжээ.
Тэмцээнд Г.Жамъянгийн шүлэг, Ж.Шараагийн хөгжим “Бөөдий” дууг хамтлаг болон гоцлолоор дуулж өрсөлдөх юм байна. Ингэхдээ ЕБС-ийн ахлах анги, болон бага ангийн сурагчид хоёр үе шаттай өрсөлдөж аваргаа тодруулах аж.
Уралдааны бүртгэл ирэхсарын 05-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ