Нэг хүрэл, хоёр мөнгөн медаль хүртжээ
Европын цуврал тэмцээнүүдийн нэг болох Гран при тэмцээн өчигдөр Германы Дюселдорф хотноо эхэлжээ. Уг тэмцээнд 55 орны эрэгтэй 213, эмэгтэй 155 жүдоч оролцож байгаа аж. Манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй есөн тамирчин хүч сорьж буй ба өчигдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ийн жингийн барилдаан болсон байна.
66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг хүрэл медалийн тавцанд зогссон байна. Тэрбээр жингийнхээ ангилалд дэлхийн чансаанд тэргүүнд бичигдэж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын ангилалд Г.Болдбаатар, Г.Хэрлэн нар хүч үзсэн бол 66 кг-д Д.Төмөрхүлэгээс гадна А.Батсуурь зодогложээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын барилдсан МУГТ М.Уранцэцэг, 57 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртжээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ