“Шар айраг”-ийн Г.Ганхүүд холбогдох хэргийг хэлэлцэнэ
НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүүг “Номаранг” корпораци Улсын Дээд шүүхэд өгөөд байгаа. Энэ хэргийг шүүх хурал ирэх сарын 04-ний мягмар гаригт болох юм байна. “Номаранг” корпораци нь Г.Ганхүүгээс 282 сая 930 мянган төгрөгийн хохирол нэхэмжилж ийнхүү шүүхэд хандсан аж.
Г.Ганхүүгийн хувьд өнгөрсөн оны 9, 12 дугаар сард “Номаранг”-тай холбогдсон анхан болон давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулж байсан юм. Тэгвэл тус корпорац энэ удаад Улсын Дээд шүүхэд хандаад байгаа нь энэ бөгөөд “Шар айраг”-ийн Г.Ганхүүг хариуцагчаар татсан иргэний хэргийг хэлэлцэх тов ийнхүү гарчээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ