Инчеоны цагаачлалын албаны туршлагыг судлав
ГИХАЭГ-ынхан БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран “Е-Immigration буюу Цахим шалган нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Уг төслийг хэрэгжүүлснээр улсын хилээр зорчигчдыг хөнгөн шуурхай шалган нэвтрүүлэх зорилготой юм байна.
1
Төслийн хүрээнд тус газрын дэд дарга М.Мөнхбат тэргүүтэй ажлын хэсэг БНСУ-д ажиллаад иржээ. ГИХАЭГ-ынхан тус улсын Цагаачлалын албаны мэдээллийн сүлжээтэй танилцан, туршлага судалсан байна. Мөн Инчеоны цагаачлалын албаны бүртгэлийн үндсэн үйл ажиллагаа тэнд ашиглаж буй орчин үеийн дэвшилтэт техник технологи болон журам, заавартай танилцжээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ