Кардашианыхан хүүхдийн брэнд гаргана
Реалити шоуны ачаар холливуудын А зэрэглэлийн одууд болж чадсан Кардашианы гэр бүлийнхэн дахин нэг шинэ брэнд зах зээлд гаргахаар болсон тухай “Dailymail.com” мэдээллээ. Тэд өөрсдийн бяцхан хүүхдүүдийнхээ нэрний эхний үсгээр бүтсэн хүүхдийн хувцас хэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Жишээ нь, Норт Уэстийн нэрний эхний “N” үсгээр бүтсэн брэнд нь хүүхдийн унтлагын хувцас болон гар цүнхэн дээр байрлах бол том эгч Кортнигийн хүүгийн нэрний “V” үсгээр гоо сайхны хэрэглэл болон хувцас дээр байрлуулсан гэв.
1
Уг хүүхдийн хувцасны коллекцид 0-5 насны хүүхдийн унтлагын хувцас, өмд цамц, гоёлын даашинз, хослол зэрэг багтаж байгаа ба ирэх гуравдугаар сараас эхлэн худалдаанд гаргах юм байна. Кардашины гэр бүлийнхэн олон брэндтэй бөгөөд өнгөрсөн сард л гэхэд эгч дүүс “K-3” гэх эрчүүдэд зориулсан дотуур хувцас худалдаанд гаргасан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ