Аав ээждээ харш худалдан авч өгчээ
Кембержийн гүнгийн ахайтан Кейт Миддилтон аав ээждээ гурван сая еврогоор харш худалдан авч өгсөн байна. 2011 онд Миддилтон ханхүүтэй гэр бүл болоход нь түүний аав Мишель Миддилтон, ээж Кароле Миддилтон нар охиныхоо хуриманд зориулж харш болон хувийн газраа дуудлага худалдаагаар зарж хуримын зардалд нь хандивлаж байжээ. Миддилтоны аав ээж гурван жилийн турш хөлсний байр хэсч, тогтвор суурьшилгүй амьдарч байгаа тул ийнхүү том охин нь аав ээждээ харш бэлэглэсэн байна.
1
Кейт Миддилтоны дээрх үйлдлээс болж түүний нэр хүнд асар хурдтайгаар унаж байгаа бөгөөд хэтэрхий их мөнгийг нэг дор үрлээ гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа юм. “Hollywood.com сайтад “Гүнгийн ахайтан Их Британы нутаг дэвсгэрийн аль хэсэгт харш худалдан авсан нь тодорхойгүй байгаа юм. Мөн ирэх долоо хоногт Миддилтон хунтайж Жоржтой хамт анх удаагаа төрсөн гэртээ айлчлахаар болсон” гэж бичжээ.
Эгэл жирийн амьдралаас хааны угсаанд багтсан ямар ч хүн гурван жилд нэг удаа гэртээ очих боломжтой байдаг юм. Миддилтон хатан хааны ордонд орсон цагаасаа хойш ганц ч удаа гэртээ очоогүй учир аав, ээждээ гэнэтийн бэлэг барьжээ. Төрсөн гэртээ гурван жилд ганцхан удаа очиж байхаар заасан энэхүү хуулийг Диана гүнж иэхээхэн эсэргүүцдэг байсан ч 500 гаруй жилийн турш хэрэгжсэн хуулийг яасан ч цуцлах боломжгүй гэдгийг хатан хааны ордноос мэдэгдэж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ