Бангкок руу трактортай фермерүүд дайрлаа
Тайландын 200 орчим фермер Бангкок руу трактор хөлөглөн дайрсан тухай “liputanislam.com” мэдээллээ. Тэд Йинглак Чинаватра тэргүүтэй Засгийн газрын бодлогод дургүйцэж байгаагаа илэрхийлэх гэж байгаа нь энэ аж. Учир нь улсаас цагаан будааны төлбөрийг сүүлийн хэдэн сард хийгээгүй юм. Тиймээс тэд мөнгө авах хүртлээ Бангкокоос хөдлөхгүй гэдгээ мэдэгджээ.
1
Зарим фермер “Бид төлбөр хийхийг таван сар хүлээсэн. Хоол хүнс авахын тулд эд хогшлоо худалдахад хүрсэн” гэж ярьсан байна. Йинглак Чинаватра эхний ээлжийн санхүүжилтээс фермерүүд төлбөр хийж чадахгүй гэж мэдэгдсэн нь хөдөө аж ахуйн ажилчдын дургүйцлийг хүргэжээ. Тайландын төв мэдээллийн “Thai agency” агентлагийн мэдээлж буйгаар “Трактортай фермерүүд олон нийтийн зам талбайг эвдэлж, эмх замбараагүй байдал үүсгэж байна. Тэд цагдаа болон хүчний байгууллагын хамгаалж байсан газар луу дайрсан” гэжээ. Цагдаагийнхны мэдэгдсэнээр ойролцоогоор нийслэл хотод 2000 гаруй трактортай этгээд нэвтэрсэн гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ