Мөнхийн удирдагч Роберт Мугабе 90 нас хүрлээ
Зимбабве улсын Ерөнхийлөгчөөр тасралтгүй долоон удаа сонгогдож, гиннесийн номонд нэрээ бичүүлсэн Ерөнхийлөгч Роберт Мугабе өнөөдөр 90 нас хүрлээ.
Ерөнхийлөгчийн төрсөн өдрийг 1990 оноос эхлэн “Насны баяр” гэж нэрийдэж нэг өдөр орон даяар амардаг томоохон баяр болгоно тэмдэглэн иржээ.
Роберт Мугабегийн төрсөн өдөр нийслэл Хараре хотын захад цагдаа, цэргийн өндөр хамгаалалтан дор болсон ба ёслолын ажиллагааг олон мянган ард иргэд үзэж сонирхон, түүнд хүндэтгэл үзүүлж “Мөнхийн удирдагч” хэмээн агаарт 90 ширхэг бөмбөлөг хөөргөсөн байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүндэтгэл үзүүлж, урт удаан наслахыг ерөөжээ.
Роберт Мугабе 1980-1987 оны хооронд Зимбабвегийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба үүнээс хойш тасралтгүй Ерөнхийлөгчийн албыг хашиж буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ