Дюселдорфын Гран пригаас мөнгө, хүрэл медаль ихэрлүүллээ

img

Европын цуврал тэмцээнүүдийн нэг болох Гран при тэмцээн Германы Дюселдорф хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн өдөр -100 кг-ийн жинд хүч үзсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүрэл медалийн тавцанд зогссон байна.

Уг тэмцээний эхний өдөр барилдсан хөнгөн жингийн жүдочид нэг хүрэл, хоёр мөнгөн медаль хүртээд байсан билээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын барилдсан МУГТ М.Уранцэцэг, 57 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Сумъяа нар мөнгөн медалийн тавцанд зогссон.

Харин дунд жингийн ангилал болох эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн Б.Хшигбаяр, С.Мияарагчаа, 81 кг-д барилдсан Г.Түвшинжаргал, Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд улсаа төлөөлөн ганцаараа зодоглосон Б.Мөнгөнчимэг, 70 кг-ын жинд барилдсан Ц.Цэрэнханд нар медальд хүрч чадсангүй.

Уг тэмцээнд 55 орны эрэгтэй 213, эмэгтэй 155 жүдоч оролцсон ба манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй есөн тамирчин хүч сорьсон юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

judo sonirhoch:
judo fan-tai sanal neg bn, tumurkhuleg mash idevhgui barildaantai, 1 barildaand food tal ni 3 shido avch bn, manai emegtei 52, 57, 63, 70kg eregtei 66, 81, 90kg yavj yavj gant‘s barite olj avaad zogschih yum, yah gej ter baritsiig avsan yum buy med. g.boldbaatar, tuvshinbayar, myaragchaa, uratsetseg, amartuvshin nar bol avsan baritsaa ashiglaj men hiij uramtai barildah yum. dasgaluulalt hotsrogdoj bn. barildaanii idevh taktik muudsan bn niiteeree!
2014-02-24
judo fan:
on garaad 3 temzeend tsagaanbaatar ganzch ylsangui.....orondon baril duulah sain boxch noozond alga.......hund jingiin emegtei tamirchid d oorchlolt shine taktik barildaan bodohgui bol zever shiduulseer baih n.eregtei +100 saijrah bas hurd huchee nembel yasan ym ve.iim dasgaljuulalt taktik tai hol yvahgui shuu.......ganz hoer hon tamirchin medal zuuj bna.
2014-02-24