Тимошенко Ерөнхийлөгчид нэр дэвшинэ
Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко 2014 оны тавдугаар сарын 25-ны өдөр орон даяар явагдах Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцохоо мэдэгдлээ. Тэрбээр суллагдсан даруйдаа Киев хотын тусгаар тогтнолын талбайд ирж, олон нийтэд үг хэлсэн юм. “Батькивщина” намын лидер Юлия Тимошенко парламентаас зарлаад байгаа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцох бол сөрөг хүчин өөрсдийн нэр дэвшигчээ нэрлэх хараахан болоогүй байна. Парламентаас дахин сонгуулийн товыг зарлаад байгаа ч бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй тул Виктор Янукович дээрх шийдвэрийг хууль бус гэж үзжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн жагсаал мөргөлдөөний улмаас 88 иргэн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ