“Цэцэгс”-ийг дэлгэнэ
Өнөөдөр “Blue Moon” арт галлерейд “Цэцэгс” үзэсгэлэн нээгдэнэ. Энэхүү үзэсгэлэнг удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлгэж буй аж.
Үзэсгэлэнгээс 40 гаруй уран бүтээлчийн усан будаг, тосон будаг, хулдаасан бар, баримал, батик, пастель, бэх хуурай зүү, гуашь, эсгий, арьс зэргээр урлаж ургуулсан 70 орчим цэцэгсийг тольдох боломжтой аж.
Тус үзэсгэлэнгийн нээлт 17:00 цагт болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ