О.Бурмаа алтан медаль хүртлээ
Болгар улсын Софи хотноо тус улсын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит уламжлалт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болжээ. 52 дахь удаагаа болж байгаа энэхүү тэмцээнд тамирчид гурван төрлөөр өрсөлдсөн байна.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин, МУГТ О.Бурмаа алтан медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү тус тэмцээний хошой алтан медальт бөх болж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ